Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ЦЭЦЭГЛЭЛТИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ.
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ЦЭЦЭГЛЭЛТИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ.
2017 онд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутгаар бэлчээрийн ургамал 3 дугаар сарын гуравдугаар 10 хоногийн сүүлчээр, бусад сумдын нутгаар 4 дүгээр сарын эхний 10 хоногт цухуйж эхэлсэн.
2017 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн ажиглалтын мэдээгээр хашаалсан талбайн хэсгийн төлөөлөх ургамлуудаас зарим алаг өвс, улалжийн төрлийн ургамлуудын үе шат хавар эрт явагддаг учир цэцэглэлт явагдаж, ерхөг, хиагийн түрүүлэлтийн үе шат эхлээгүй байна.
Судалгаагаар Дархан-Уул аймгийн нутгаар улалжийн төрлийн ургамал цухуйлтаас хойш 5 градусаас дээших идэвхтэй температурын нийлбэр 250 градус дулаан хуримтлагдахад цэцэглэлтийн үе шат явагддаг. Мөн олон жилийн дунджаар цухуйлтаас хойш 30 хоногийн дараа цэцэглэлтийн үе шат ажиглагддаг.
4, 5 дугаар сарын агаарын дундаж температур, идэвхтэй температурын нийлбэр зэргийг ашиглан тооцооны аргаар гаргахад зарим алаг өвсний цэцэглэлт 2017 онд 6 дугаар сарын нэгдүгээр сарын 10 хоногийн сүүлч хоёрдугаар 10 хоногийн эхэн үед, үетэн ургамлын түрүүлэлт 6 дугаар сарын нэгдүгээр 10 хоногт, цэцэглэлт нь 6 дугаар сарын гуравдугаар 10 хоногийн сүүлчээр, зарим ургамлууд 7 дугаар сард цэцэглэлтийн үе шат явагдах урьдчилсан төлөвтэй байна.